Оффис, байгууллагын хивс



“Эрдэнэт Хивс” ХХК нь өвөрмөц, шинэлэг, олон үйлдэлт хивс, хивсэнцэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн харилцагч байгууллагууддаа нийлүүлдэг. Монгол орны тэргүүлэгчдийн нэг манай компани оффис албан тасалгаа, банк, элчин сайдын яам, сургууль, бөхийн дэвжээний эдэлгээ даах, өндөр чанартай шаллагааны дорож, хивс үйлдвэрлэдэг. 

 

“Эрдэнэт Хивс” ХХК-ийн бүтээгдэхүүнүүд дотор орчны агаарын чанарыг сайжруулах, дуу чимээний тархацыг бууруулах замаар хүмүүсийн эрүүл ахуй, сайн сайхан оршихуйд эерэг нөлөө үзүүлэхээр зохиомжлогдсон байдаг. Бидний үйлдвэрлэсэн дорож, хивс тив тивийн орнуудын улсын ба хувийн хэвшлийн байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх, сургалт, хөгжлийн орчныг сайжруулах, өвчтэй чөлөөтэй байдлыг бууруулах, сайн сайхан оршихуйд хувь нэмрээ оруулсаар байна.

 

Эрүүл ахуй & Сайн сайхан оршихуй   

Өнөөдөр, хүмүүс өдрийн 90%-ийг өрөө тасалгаандаа, гадагш гаралгүй өнгөрүүлж байна. Өрх айл, бизнесийн хэрэгцээнд хивс, хивсэнцэр бүтээгдэхүүн нийлүүлэгчийнхээ хувьд хүмүүсийн аж төрөх, ажиллаж хөдөлмөрлөх орчны эрүүл, таатай байдлыг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь бидний үүрэг хэмээн ойлгодог.

 

БҮТЭЭЛЧ ШИЙДЭЛ

Бүтээлч сэтгэлгээний үндсэн дээр бид харилцагчийн хүссэн уур амьсгалыг бүрдүүлэхэд яв цав нийцсэн өнгөний хослол, бүтэц, дизайн бүхий хивс, дорож бий болгодог. Хивс бол “Хувцас бурхан” гэдэгтэй агаар нэгэн. Дизайн хүмүүсийн оюун ухаанд үйлчлэн улмаар бие махбодид нь нөлөөлдөг гэдэгт бид итгэдэг.

 

ОЛОН ҮЙЛДЭЛТ ЧАНАР

Манай шинэлэг бүтээгдэхүүнүүд дотор агаарын чанарыг сайжруулж, дуу чимээг бууруулах, гэрлийн тусгал ойлтоор дулаан орчин бүрдүүлэх чадвартай.
Бүтээгдэхүүний эдгээр шинэчлэл нь корпорацийн ба боловсрол, эрүүл мэндийн салбарын харилцагч байгууллагуудад дараах үнэ цэнийг бий болгох ач холбогдолтой:

  • Бүтээмж өсөх 
  • Ажилтнуудын өвчлөл буурах
  • Дулааны зардал буурах
  • Сургалт, хөгжлийн таатай орчин үүсгэх
  • Хурдан эдгэрэх
  • Тайван, таатай уур амьсгал бий болох
  • Сайн сайхан оршихуй сайжрах  

 

Дизайн

Бүтээлч байдал бол манай ажлын томоохон хэсэг. Харилцагчийн хэрэгцээг ойлгохын зэрэгцээ бүтээлч шийдлээр дамжуулан ажил хэргийн урамтай орчин, сургууль эсвэл эмнэлгийн таатай, амгалан орчинг бүрдүүлэх хивс, дорож нийлүүлэх нь бидний бахархал билээ.

 

Манай дизайнер зураачдын баг хамт олон дотоод гадаадын интерьер дизайнер, зураачидтай хамтран ажиллаж, дэлхий нийтэд хүчээ авч буй чиг хандлагын өнгө, материал, бүтэцийн тухай мэдлэгээ өргөжүүлэн бүтээгдэхүүн, техникээ тогтмол сайжруулдаг.

 

2007 оноос Монгол ноосыг байгалийн өнгөөр нь ялгаж, ямар ч будаг, химийн материалын боловсруулалт хийлгүй натурал өнгөөр нь үйлдвэрлэн зах зээлд нийлүүлсэн нь экологийн цэвэр бүтээгдэхүүн болж, олон орны хэрэглэгчдийн таашаалд нийцсэн. Бид өнөөдөр байгалийн өнгөтэй хивсний 100 гаруй зураг загварыг Япон, Герман, ОХУ, Хятад зэрэг оронд амжилттай борлуулж байна.