Өрх айлын хэрэглээний хивс



Монгол орны онгон дагшин байгаль, үлэмж баялаг түүх, уламжлал ба хөгжил дэвшлийн илэрхийлэл манай бүтээгдэхүүнүүд 1981 оноос хойш өрх айлын дулаан тохилог байдлыг тодотгон чимсээр байна.

Чингис, Атилла, Эрдэнэт брэндийн хивс, хивсэн бүтээгдэхүүн маань айл өрхийн хэрэглээнд шаллагаа, ханын материал болон хөрвөх боломжтой ба гэрийн аль ч өрөөнд тохирох зөөлөн чанартай.

 

“Эрдэнэт Хивс” ХХК нь Одод, Эрдэнэт, Говь, Чингис, Хүннү, Атилла, Unicarpet нэрийн бүтээгдэхүүнтэй.  

 

Нэрийн бүтээгдэхүүний онцлог:  

Атилла нэрийн бүтээгдэхүүн

1м2-д 1,000,000 цэгтэй, ноосны орц 70-100%, үсний өндөр 10 мм, 8 өнгийн хивс

Хүннү нэрийн бүтээгдэхүүн

1м2-д 340,000 цэгтэй, ноосны орц 80-100%, үсний өндөр 8мм, 5 өнгийн хивс

Чингис нэрийн бүтээгдэхүүн

1м2-д 340,000 цэгтэй, ноосны орц 80-100%, үсний өндөр 8мм, 5 өнгийн хивс

Эрдэнэт нэрийн бүтээгдэхүүн

1м2-д 222,000 цэгтэй, ноосны орц 80-100%, үсний өндөр 8мм, 5 өнгийн хивс

Говь нэрийн бүтээгдэхүүн

1м2-д 222,000 цэгтэй, ноосны орц 100%, үсний өндөр 8мм, цэвэр байгалийн өнгөтэй хивс

Одод нэрийн бүтээгдэхүүн

1м2-д 178,000 цэгтэй, ноосны орц 80-100%, үсний өндөр 7мм, 5 өнгийн хивс

Одод нэрийн бүтээгдэхүүн

1м2-д 178,000 цэгтэй, ноосны орц 80-100%, үсний өндөр 7мм, 5 өнгийн хивс

Юникарпет нэрийн бүтээгдэхүүн

хамгийн ихдээ 16 өнгөөр үйлдвэрлэх боломжтой өргөн дорож

 

Манай нэрийн бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн сонголтонд туслах зорилгоор бүх хэмжээсний хивсийг өлгөж харуулах зориулалтын хивсний өлгүүрээр бүрэн тоноглогдсон нэрийн барааны дэлгүүр[KT1] ээр борлогддог.

 

Ноосон хивс, дорожны давуу талыг та эндээс[KT2]  уншаарай. 

 

 

Хивс & цэвэр агаар

 

Эрүүл таатай орчин

Бид амьдралынхаа 2/3-ыг дотор өнгөрүүлдэг. Тиймээс өрөө тасалгаан доторх агаарын чанар бидний эрүүл мэндэд чухал нөлөөтэй. Гэрийн нөхцөлд, агаарт дэгдэж буй тоосонцор эрүүл мэндэд хэр хор хөнөөлтэй болохыг бидний ихэнх нь мэддэггүй. Байгалийн бус гаралтай хулдаас, ламинатан шаллагаатай орчинд дэгдэх нарийн тоосонцрын түвшин хивстэй орчныхоос 50%-иар их байжээ. Эдгээр тоосонцор танай гэрийн агаарын чанарыг бүрдүүлж, хүсээгүй өвчин, эмгэг үүсгэх аюултай.

 

Нарийн тоосонцор

Нарийн тоосонцор маш жижиг, хүний нүдэнд үзэгдэхгүй. Уушгиар дамжин биед нэвтэрч, харшил, астма үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Үүний зэрэгцээ, бага насны хүүхдийн амьсгалын замын өвчний эх суурийг ч тавих нь бий. Таны амьсгалж буй агаар дахь нарийн тоосонцрын өндөр агууламж таны болон танай гэр бүлийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.

Хивс дорож эрүүл орчин бүрдүүлдэг

Битүү хивстэй орчин дэвсгэргүй шалтай орчныг бодвол илүү цэвэрхэн агаартай болохыг тогтоожээ. Дэвсгэргүй орчинд нарийн тоосонцор алхаа, аливаа хөдөлгөөн бүрт идэвхжиж байсан бол, харин зөөлөн хивс, дорож нарийн тоосонцор агаарт дэгдэхээс сэргийлж, тоосонцрыг өөртөө шингээдэг байна.

 

“Эрдэнэт Хивс” ХХК-ийн ажилтнуудын ажил үйлс, бүтээгдэхүүн бүр хүмүүсийн эрүүл мэнд, сайн сайхан амьдралыг тэтгэхэд чиглэгддэг учраас дээрх чанар, үзүүлэлтийг улам дээшлүүлэхээр чармайн ажиллаж байна.

 

 

Арчилгаа, цэвэрлэгээ

Хивс, дорожоо хайртай машин, хувцас эдлэл шигээ үзэн тогтмол арчилбал эдэлгээ нь уртасч, таны мөнгийг ч хэмнэнэ. Зөв арчилгаа үнэндээ тийм ч хэцүү биш, таны цагийг ч дэмий үрэхгүй.   

Мөрдөх алтан зарчим:

  • Гадны гуталтай гишгэхгүй байх, гутлын улыг үүдэндээ сайтар арчих, гутлын улны бохирыг сайтар самнах, ширүүвтэр үстэй үүдний дэвсгэртэй бол сайн.
  • Байнга тоос соруулах (багадаа долоо хоногт 2 удаа). Сайн тоос сорогч ашиглаарай, хошуу нь автоматаар эргэлддэг бол бүүр ч сайн. Та тоос сорогч сонгохдоо ваттын үзүүлэлт бус даралтын хүч (багадаа 160 миллибар байх нь тохиромжтой)-ийг лавлаж хэвшээрэй.  

 

 

Цэвэрлэх заавар:

1. Толбо тогтчихов уу? Бүү сандар!

Хивсэн дээр асгасан “өдөр тутмын” хэрэглээний зүйлийг цэвэр усаар арилгах боломжтойг та мэдэх үү? Та хивсэн дээрээ юм асгасан бол,  яаралтай арга хэмжээ ав. Цагаан, даавуун алчуурыг норгож, сайтар мушгисны дараа толбон дээр дэлгэж тавь. Чийгтэй алчуур асгарсан шингэнийг өөртөө шингээхийг хүлээ. Алчуурын өнгө хувирахаа больтол дахин дахин давт. Дараа нь хивсээ сайтар хаттал хүлээ. Үс хатаагчаар үлээлгэж болохгүй шүү, халуун уур толбыг харин ч бэхжүүлдэг. 

 

2. Ташаа ойлголтууд

Харамсалтай нь, дийлэнх толбо буруу цэвэрлэгээнээс үүсдэг. Савангийн агууламжтай (угаагч бодис, ноос угаагч гэх зэрэг) бүтээгдэхүүнүүд хвисний өнгийг хувиргаж, толбыг түр хугацаанд зөөлрүүлэх боловч арилгадаггүй. Тухайлбал, улаан виноны толбыг давс, цагаан виногоор арилгана гэдэг бол ташаарал.  

 

3. Гар аргаар цэвэрлэх

Хивсний багахан хэсгийг гараар цэвэрлэж болно. Зориулалтын толбо арилгагчийг чийгтэй алчуурт шингээн хүчтэйхэн арч (гэхдээ хэтрүүлж болохгүй).

Хуурай хөөс болон шампунь ашиглаж битгий цэвэрлээрэй. Савангийн үлдэгдэл хивсэнд шингэвэл бохир татах, цуглуулах нь харьцангуй ихэсдэг.

 

4. Мэргэжлийн цэвэрлэгээ

Цэвэрлэгээний мэргэжлийн үйлчилгээг тогтмол хугацаанд авч хэвшээрэй. Мэргэжлийн багаж, хэрэгсэл ашиглан хийх цэвэрлэгээ таны хивсний эдэлгээг уртасган, шинэхэн байдлыг нь хадгалахад тусална.

Зарим хүн “хивсийг цэвэрлэсний дараа бохир татах нь илүү их болдог” гэлцдэг. Гэхдээ энэ нь батлагдаагүй, ташаа ойлголт юм. Мэргэжлийн үйлчилгээ, хүмүүсээр цэвэрлүүлбэл, хивс, дорожны гадаргууд савангийн үлдэгдэл хуримтлагдахгүй давуу талтай.