НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

“Эрдэнэт Хивс” ХХК нь үндэсний тэргүүлэгч компанийн хувьд хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй, дээд зэргийн чанартай, байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн цэвэр үйлдвэрлэл эрхлэх нийгмийн хариуцлагаа бүрэн ухамсарлаж, улсын төсөвт төлөх татвараа цаг хугацаанд нь бүрэн төлж, ажилтнуудын амьдралын баталгааг сайжруулан ажилладаг.

Байгаль орчныг хамгаалах, цэвэр үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлд

Тус компанийн үндсэн түүхий эд болох ноос ноолуур нь байгалиасаа бүрэн нөхөн сэргээгддэг онцгой давуу талтай хэдий ч үйлдвэрлэлийн бүхий л үйл ажиллагаанд байгаль орчинд хор хөнөөл багатай эд материал, дэвшилтэт техник технологи ашиглаж, цэвэр үйлдвэрлэл явуулахыг эрмэлздэг.

Responsive image

Хөрс хамгаалах, ногоон байгууламж байгуулах

  • Компанийн барилгын гадна орчны 4356.5 м2 талбайд зүлэг, 385 м2 талбайд гадна талбайн цэцэг тарьж, 600 хайлаас мод, 200 суулгац, нохойн хошууны 85 мод суулгасан.
  • Компанийн урд талбайн тохижилт, хашаа барин, ажилчдын тав тухтай, амрах орчин бүрдүүлэх усан оргилуур сэргээн засварлаж, цэцгийн мандал тарьж, тохижууллаа.
  • Орхон аймгийн “Хүүхдийн ордон”-ы талбайд 30 ширхэг голт бор мод суулгасан.