НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

“Эрдэнэт Хивс” ХХК нь үндэсний тэргүүлэгч компанийн хувьд хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй, дээд зэргийн чанартай, байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн цэвэр үйлдвэрлэл эрхлэх нийгмийн хариуцлагаа бүрэн ухамсарлаж, улсын төсөвт төлөх татвараа цаг хугацаанд нь бүрэн төлж, ажилтнуудын амьдралын баталгааг сайжруулан ажилладаг.

Нийгмийн халамж, хариуцлага хэрэгжүүлэх чиглэлд

Хөнгөн үйлдвэрлэл нь биеийн хүчний хөдөлмөр шаарддаг салбар тул бид үйлдвэрийн газрын ажиллах орчин нөхцлийг сайжруулах, ажиллагсдынхаа амьжиргааг дээшлүүлэхээр байнга чармайн ажилладаг. Бид байгуулагдсан цагаасаа шинэ техник технологид хөрөнгө оруулалт хийн, тухай бүр ажлын байрыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ажилтнуудынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тэднийг нийгэм, олон нийтийн ажилд хамруулах арга хэмжээг тогтмол хэрэгжүүлж байна.

 

Сургалт, боловсролыг дэмжих чиглэлд:

  • Мэргэжлийн боловсролыг дэмжих, компанийн мэргэжилтэй ажилтны тоог нэмэгдүүлэх зорилгоор Орхон аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй байнгын хамтын ажиллагаатай ажиллаж, төгсөгчдийн 50-70 хувийг ажлын байраар хангадаг ба МСҮТ-ийн оюутнуудын дадлагын сургалтанд 60 сая төгрөгийн нэхэх, ээрэх үйлдвэрийн технологийн тоног төхөөрөмж суурилууллаа.
  • Шинээр мэргэжил олгох, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах хөтөлбөр компанийн хэмжээнд тогтмол хэрэгжүүлж, 2012, 2013 онд шинээр орсон ажилтнууддаа мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх сургалт зохион байгуулж нийт 32 сая төгрөг зарцууллаа.
  • Компанийн ажилтнуудад менежмент, технологийн сургалт, мэргэжлийн сургалт, мэргэшүүлэх, чиглүүлэх сургалт, сэтгэлзүй, эрүүл мэндийн сургалт сурталчилгааг тогтмол зохион байгуулдаг.
  • Олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа ажилтнуудын хүүхдэд төрийн сангийн жишгийн дагуу их дээд сургуулийн сургалтын тэтгэлэг олгодог.