НООСОН ХИВС ХУДАЛДАЖ АВАХ 10 ШАЛТГААН

1. Хивс нь олон төрлийн нэхээс, өнгө, дизайны өргөн сонголттой байдгаас та өөрийнхөө гэрийн интерьер загварт тааруулан худалдаж авах боломжтой.
2. Ноосон хивс нь шалны бусад бүх төрлийн материалуудыг бодвол өөрөө дулаан чанартай ба дулааныг хадгалах чадвартай.
3. Ноосон хивс нь дуу чимээг өөртөө шингээж, өрөөний шуугианыг намсгадаг.
4. Хөлийн уланд учрах доргилтыг багасгаж, явдал зөөлрүүлж, тав тухтай орчныг бүрдүүлдэг.
5. Ноосон хивс нь халуунд сэрүүн, хүйтэнд дулаан байж өрөөний чийг зохицуулагчийн үүргийг гүйцэтгэдэг.
6. Өрөөн доторхи агаар бохирдуулагчдыг өөртөө шингээж, агаар цэвэршүүлэгчийн үүргийг гүйцэтгэдэг.
7. Ноосон хивс нь байгалиас заяасан галд тэсвэртэй чанартай.
8. Шалны бусад төрлүүдийг бодвол хальтрах гулгах аюул багатай.
9. Бусад төрлийн шалны нийлэг материалуудыг бодвол харшил үүсгэдэггүй.
10. Хивс нь шалны бусад төрлүүдээс удаан эдэлгээтэй тул эдийн засгийн хувьд хэмнэлттэй

ХИВС ХУДАЛДАН АВАХАД АНХААРАХ 10 ЗӨВЛӨМЖ

1. Хивс худалдан авахдаа уг бүтээгдэхүүн олон улсын ямар чанарын стандартуудыг хангасан болохыг анхаарах. Үүнд ISO, Wool mark /Wool mark blend Scheme, Australian carpet Classification Scheme, the Fern mark Scheme гэх мэт.
2. Үнийг харьцуулахдаа ижил нэгжид шилжүүлж үзэх. Зарим хивс хэдэн метрийн өргөнөөсөө үл шалтгаалан метрээр үнэлэгддэг бол зарим хивс нэгж метр квадратаар үнэлэгддэг.
3. Нийлүүлж байгаа газраас уг хивсэнд ямар төрлийн зөөлөвч материал хэрэглэж болохыг асуух. Сайн чанарын зөөлөвч материал нь гишгэхэд зөөлөн таатай мэдрэмж өгч дарах хүчийг багасгадаг.
4. Нийлүүлэгчээс уг хивсийг хэрхэн яаж суурилуулахыг асуух. Жишээ нь: Уг хивсийг нарны гэрэл шууд тусах газар дэвсэж болох эсэх, мөн коридор болон үүдний хүн их явдаг газар дэвсэхэд хэр тэсвэртэй болох, хивсний үслэг гадаргуугын чиглэл өрөөний хөлийн урсгалын чиглэлтэй яаж таарсан байх гэх мэт.
5. Үйлдвэрлэгчийн хаяг, утас, баталгаат хугацааны болон арчилгааны заавар зэрэг мэдээллийг авах
6. Гэмтсэн болон элэгдсэн хэсгүүдийг орлуулж тавих бага хэмжээний хивс илүү авах
7. Хэрвээ шатны зориулалтаар хивс худалдан авч байгаа бол хэдэн жилийн дараа элэгдсэн хэсгүүдийг сэлбэх үүднээс хангалттай хэмжээгээр авч нөөцлөх. Шатан дээр дэвссэн хивс гэрийн бусад газар дэвссэн хивснээс илүү түргэн хугацаанд элэгддэг.
8. Хивсийг суурилуулсаны дараагийн хэдэн өдрүүдэд боломжит хэмжээгээр өрөө тасалгааны цонх болон хаалгыг онгойлгож цэвэр агаар оруулах.
9. Хивс цэвэрлэгээнд зориулсан сайн чанарын тоос сорогчтой байх. Орчин үеийн олон шүүлтүүртэй тоос сорогчууд нь ямар ч нарийн шороог соруулж авах чадалтай байдаг.
10. Хивсний жигд бус эдэлгээнээс хамгаалахын тулд хүнд тавилгууд доор тавган хавтгай суурь хэрэглэх, тавилгуудын байрлалыг үе үе сольж байх.

ХИВС ХЭРЭГЛЭХ БОЛОН АРЧЛАХ ЗААВАР

1. Хивсийг хиртэж бохирдохоос хамгаалах хамгийн гол арга бол гадуур гуталтайгаа гишгэхгүй байх явдал юм. Тогтмол зөв цэвэрлэгээ нь хивсний насыг 2-3 дахин уртасгадаг.
2. Хивсийг тоос сорогчоор тогтмол цэвэрлэх хэрэгтэй. Ялангуяа шинэ хивсийг худалдаж авсан эхний 1-2 сард сайтар цэвэрлэх хэрэгтэй. Шинэ хивсний гадаргуу дээрхи сул богино ширхэгүүд болон үхмэл үс эхний үед ихээр унадаг бөгөөд энэ нь таны санаа зовох зүйл биш юм. Яагаад гэвэл энэ нь бүх төрлийн хивсэнд адил тохиолддог бөгөөд хэсэг хугацааны дараа арилна. Тоосыг соруулахдаа тоос сорогчийн үстэй сойзон хэсгийг ашиглана. Хэрвээ тоосыг тогтмол соруулахгүй бол тоос шороо хивсний гүнд шигдэн орох болно. Нэг удаагийн цэвэрлэгээнд хөнгөн бохирдолтой хэсгийг 3 удаа, бохирдолт ихтэй хэсгийг 5-7 удаа соруулж цэвэрлэх хэрэгтэй.
3. Хивсэн дээрхи элс шороог сайтар цэвэрлэхгүй бол хивсний гүн рүү шигдэн орж, тэдгээр нь хүний хөлийн гишгэлтээр ширхэгт материалуудыг таслан гэмтээж эхэлдэг. Энэ нь хивсний эдэлгээний насыг богиносгож, өнгө үзэмжийг бууруулдаг.
4. Хивсийг хэцэн дээр тохож тоос шороог гөвөхдөө чанга цохиж болохгүй. Үслэг гадаргууг доош нь харуулж өлгөөд үзүүрээс нь сэгсэрч гөвөөд хэсэг хугацаанд задгай агаарт байлгана.
5. Хивсэн дээр асгарсан шингэн зүйл болон хоолны үлдэцийг цэвэрлэхдээ мохоо хутга болон халбага ашиглан хусаж авна. Дараа нь чийгтэй алчуураар сайтар арчаад хатаана.
6. Чийгтэй цэвэрлэгээ хийсний дараа хурдан хатаахын тулд хивсийг шалнаас өргөж агаар оруулах хэрэгтэй.
7. Хивсийг хэзээ ч нойтон аргаар угааж болохгүй. Харин хивс цэвэрлэх зориулалтын шингэн савангаар цэвэрлээд дараа нь хуурай алчуураар сайтар арчаад хатаана. Хатсаны дараа үслэг гадаргууг нэг чиглэлд самнана. Мөн чийгтэй хэсэг дээр хуурай салфетка тавьж хаттал нь байлгаж болно.
8. Цэвэрлэх бодисуудыг тохирох тунгаар хэрэглэж, үлдэгдлийг хивсний гадаргуугаас сайтар цэвэрлэж байх хэрэгтэй.
9. Хивсийг ямар ч тохиолдолд бусад төрлийн химийн бодисууд болон цайруулагчаар цэвэрлэж болохгүй. Цайруулагч бодисууд нь хивсний будгийг гэмтээх аюултай. Угаалгын нунтагаар цэвэрлэсэн үед үлдэгдлийг гадаргуугаас бүрэн салгахад хэцүү бөгөөд гадаргуу дээр үлдсэн үлдэгдэл нь бохирыг ихээр өөртөө татдаг.
10. Автомат угаалгын машинуудад зориулсан угаагч бодисуудаар хивсийг цэвэрлэж болохгүй. Ихэнх автомат угаалгын нунтагууд нь цайруулагч бодис агуулсан байдаг.
11. Цайвар хивсний шаралсан өнгийг цууны хүчлийн устай тэнцүү уусмалаар арчиж өнгийг сэргээнэ. Ихэнх хивс цэвэрлэгээний бодисууд нь шүлтлэг байдаг бөгөөд тэдгээрийн байнгын хэрэглээ нь хивсний өнгийг үхүүлдэг. Харин цууны хүчлийн уусмал нь хивсний өнгийг сэргээж зөөлрүүлэн, хивсний эдэлгээний насыг уртасгадаг.
12. Хивсэн дээр бөх тогтсон толбонуудыг мэргэжлийн цэвэрлэгээний газруудаар жилдээ 1-2 удаа цэвэрлүүлэх шаардлагатай.
13. Хивсний эдэлгээний хугацаа хивсний ар талын суурилалтын бат бөхөөс их шалтгаална. Хивсэн дээгүүр хүмүүс явах үед хивсний ар тал их бага хэмжээгээр гулсаж хөдөлж байдаг. Том талбайд хивс дэвсэхдээ хивс нь хөдөлгөөнгүй байх үүднээс сайтар суурилагдсан, зарим газар шалтайгаа зөөлөн бэхлэгдсэн байх ёстой.Харин хэт хатуу буруу бэхэлгээ нь эсрэг нөлөө үзүүлнэ.
14. Хивсийг чийг ихтэй орчин, дэгдэмхий болон хорт химийн бодис бүхий газар дэвсэх, хадгалахыг хориглоно.
15. Хивсийг хэрэглээгүй үед нугалж эвхэж биш харин хуйлж ороон хуурай сэрүүн газар хадгална. Удаан хугацаагаар хивсийг хадгалахдаа цагаан эрвээхэйн эсрэг бодисыг хуурай болон цаасан дээр наасан хэлбэрээр заавал хэрэглэнэ.
16. Хуйлаатай хадгалж байгаа болон хананд өлгөөтэй хивснүүд шалан дээр дэлгээтэй байгаа хивснээс хамаагүй илүү цагаан эрвээхэйн халдлагад өртдөг.
17. Хивсний доод талын хатуу шалыг угааж цэвэрлэн сайтар хатаасаны дараа хивсийг буцааж тавина.
18. Хивсийг нарны гэрэл шууд тусах газар удаан байлгаж болохгүй.
19. Хивсэн дээр хурц хөлтэй хүнд зүйл болон тавилгуудыг нэг газар удаан хугацаагаар тавьж болохгүй. Хивсний жигд биш элэгдлээс хамгаалахын тулд үе үе хивсийг 90 юм уу 180 градус сольж байрлуулж байх хэрэгтэй.
20. Хивсийг удаан хугацаагаар дараатай байсан хүнд зүйлсийн дороос авахдаа захалгаа болон хивсний арыг урахгүйгээр зөөлөн авах ёстой.
21. Хивсийг индүү, халаагуурууд, цахилгаан данх болон бусад төрлийн халуун зориулалттай гэр ахуйн хэрэгслээс хол байлгана.
22. Хивсийг тээвэрлэхдээ хүнд болон хурц зүйлүүдээс хол байлгах
23. Тамхины очоор түлсэн хивсний хэсгийг зөвхөн нөхөн засалтаар засна. Гэхдээ хурц хайчаар үслэг гадаргуугын харалсан хэсгийг болгоомжтой хайчилж авч үзэгдэх байдлыг сайжруулж болно.

ТОЛБОНЫ ЭСРЭГ ХИЙХ АНХАН ШАТНЫ АРГА ХЭМЖЭЭНҮҮД

1. Толбыг тогтсон доор нь цэвэрлэх. Удаасан тохиолдолд дараа нь цэвэрлэхэд хүнд болох ба эсвэл арилахааргүй үлдэж болно.
2. Толбыг эхний удаа аль болох ямар ч цэвэрлэх бодис ашиглахгүйгээр цэвэрлэхийг оролдох хэрэгтэй.
3. Хивсэн дээр тогтсон шинэхэн толбыг цэвэрлэхдээ толбон дээр хүчтэй дарж цэвэрлэж болохгүй. Хүчтэй дарсан тохиолдолд толбо хивсний гүнд шингэн орно.
4. Хивсэн дээр тогтсон толбыг цэвэрлэгээний шингэн бодисоор цэвэрлэхдээ ус хэрэглэхгүйгээр цэвэр бодисоор нь цэвэрлэх хэрэгтэй. Ус хэрэглэсэн тохиолдолд толбо нүүх аюултай.
5. Хивсэн дээр тогтсон толбыг цэвэрлэхдээ гаднаас нь дотогш чиглэлээр цэвэрлэнэ. Дотроос нь гадагш чиглэлээр цэвэрлэсэн тохиолдолд толбо гадагшаа томрон нүүх аюултай.
6. Толбыг цэвэрлэж хатаасаны дараа толбоны үлдэгдэл дахин үзэгдэж болно. Үүний шалтгаан нь толбыг уусган цэвэрлэх явцад зарим хэсэг нь хивсний гүн дэх хуурай хэсэг рүү нэвчиж ороод, хивс хатсаны дараа дахин үзэгдэж болно. Энэ тохиолдолд цэвэрлэх процессыг толбо дахин харагдахгүй болтол хэд дахин давтан хийж болно.

ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ МАТЕРИАЛУУД


ЯНЗ БҮРИЙН ТОЛБОНУУДЫГ ХЭРХЭН АРИЛГАХ ВЭ?