Түүхэн товчоон
1. Хивсний комбинат ашиглалтанд орж, үйл ажиллагаа жигдэрсэн үе
-
1978
Эрдэнэт хотын “Хивсний комбинат”-ын суурь тавих ёслол болов.
-
1981
Эрдэнэтийн хивсний комбинатын эхний ээлж нээлтээ хийж, анхны хивсээ нэхэж эхлэв.
-
1983
Улс тунхагласны 59 жилийн ойн өмнө 1 сая метр квадрат хивс үйлдвэрлэв.
-
1984
Эрдэнэтийн хивсний комбинатын 2-р ээлжийг ашиглалтанд хүлээн авах ёслол болов.
2. Хувийн хэвшилд шилжсэн шинэ үе
-
1992
БНМАУ-ын “Аж ахуй нэгжийн тухай” хуулиар “Эрдэнэт хивс” ХК болгон зохион байгуулав.
-
1996
“Хивсчин” сонины анхны дугаар гарч “Ажнай” хэвлэх үйлдвэрт 1000 ширхэг хэвлэв.
-
1999
Монголын хөрөнгийн биржээр “Эрдэнэт хивс” ХК-ийн нийт хувьцааны 38 хувь борлогдож тодорхой хүмүүсийн гар дээр төвлөрч, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хийж удирдах бүрэлдэхүүнийг шинэчлэн сонгов. Хувьцааны дийлэнх хувийг “Номин Холдинг” ХК эзэмшсэнээр ТУЗ-ийг шинэчилж, маркетинг, менежментийн шинэлэг арга хэлбэрийг нэвтрүүлж эхлэв.
3. Дэвшилтэт техник технологийн шинэчлэлтийн үе
-
2000
Үслэг утсыг гогцооруулан шивэх аргаар нэхсэн гар тафтинг хивсийг Монгол улсад анх удаа үйлдвэрлэв.
-
2003
Санхүү эдийн засгийн Сайдын 2003.06.18-ны өдрийн 192 тоот тушаалаар Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг бүрэн нэвтрүүлсэн байгууллага болов.
-
2006
1. Монгол Улсад анх удаа хивсний хээ хуарыг товойлгон сийлбэрлэх технологийг нутагшуулж, нэвтрүүлэв.
2. Монгол хонины ноосыг өөрийн өнгөөр нь ялгаж, будаг, химийн материал ашиглахгүйгээр, байгалийн өнгөтэй, экологийн цэвэр бүтээгдэхүүн-натурал хивсийг үйлдвэрлэж, гадаад дотоодын зах зээлд нийлүүлж эхлэв. -
2007
1. Техник технологийн “Шинэчлэл 2010” төслийн хүрээнд Текстима-4315 нэхэх машинуудыг суурилуулав.
2. Герман Улсад үйлдвэрлэсэн 4 метр өргөнтэй хивс гүйцэтгэн боловсруулах иж бүрэн шугамыг ашиглалтанд оруулав. -
2008
Ноосон эдлэлийн “Woolmark” барааны тэмдгийг 100% ноосон хивсэндээ, “Woolmark Blend” барааны тэмдгийг шалны дэвсгэрийн зориулалттай хивс болон 80/20 холиотой хивснүүддээ хэрэглэх эрх авч, дэлхийд нэр хүндтэй эдгээр тэмдгийг эзэмших эрхтэй Монгол улсын анхны компани болов.
-
2010
1. Герман улсад үйлдвэрлэсэн бүрэн автомат удирдлагатай, 4 метрийн өргөнтэй, 8 өнгөтэй, олон төрлийн сүлжээс, хээ үүсгэдэг, өндөр хүчин чадалтай орчин үеийн дэвшилтэт технологитой СТМ-640 нэхэх машинуудыг суурилуулснаар ‘’ХҮННҮ’’ брэндийн хивсийг үйлдвэрлэж эхлэв.
2. “Эрдэнэт хивс”ХК Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрээр “Эрдэнэт хивс”ХХК болов. -
2011
Олон улсын Чанарын удирдлагын ISO9001:2000/MNSISO9001:2000 стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэн Монгол улсын 2 дахь байгууллага болов.
-
2014
Монгол Улсын Засгийн газрын “Үйлдвэржилтийн шинэ эрин үе” хөтөлбөр ийн хүрээнд “Чингис бонд”-ын санхүүжилтээр Бельги улсад үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн шинэ технологийн шийдэлтэй, 5 метрийн өргөнтэй, 8 өнгөтэй, 1м2-д 1.0-1.2 сая үслэг гогцоотой, задгай, гогцоо, хавтгай 3-н нэхээсний төрлийг нэг хивсэн дээр зэрэг гаргадаг нэхэх машиныг суурилуулж “АТТИЛЛА” брэндийн шинэ нэр төрлийн хивсийг үйлдвэрлэж эхэллээ.
-
2014
Монгол Улсын Засгийн Газрын “Үйлдвэржилтийн шинэ эрин үе” хөтөлбөр, “Чингис бонд”-ын санхүүжилтээр техникийн үсрэнгүй шинэчлэлт хийснээр 1м2-д 1.0-1.2 сая үслэг гогцоотой, гурвалсан нэхээс бүхий “Атилла” брэндийн хивс үйлдвэрлэлээ.
-
2015
Бельги улсад үйлдвэрлэсэн өвөрмөц нэхэлтийн технологитой “Аксминстер” нэхэх машиныг суурилуулж ашиглалтанд оруулснаар 16 өнгөтэй, үс өндөртэй ,олон улсын чанарын стандартыг бүрэн хангасан, “ЮНИКАРПЕТ” шинэ брэндийн өнгө загварын өргөн сонголттой, төрөл бүрийн ноосон дорожийг гадаад, дотоодын зах зээлд нийлүүлж эхэллээ.