НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

Үндэсний томоохон үйлдвэрлэгч “Эрдэнэт хивс” ХХК нь өнөөдөр 300 гаруй ажилтнуудтай үйл ажиллагаагаа явуулж, тэднийг байнгын тогтмол орлоготой, тогтвортой ажлын байраар хангаж ажиллах нь компанийн өмнө хүлээх хамгийн том хариуцлага гэдгийг ухамсарлаж “Ажилтан бол байгууллагын хамгийн үнэт Баялаг” хэмээн эрхэмлэн, тэдний ахуй амьдралын түвшинг дээшлүүлэх, тулгамдсан хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, мэргэжил ур чадварыг дээшлүүлэхэд компанийн зүгээс бүх чиглэлээр дэмжиж, туслах бодлогыг барьж ажилладаг юм.

Түүнчлэн хүний эрхийг дээдлэн, хүүхдийн хөдөлмөрийг ашиглахгүй, аливаа ялгаварлан гадуурхах үзлээс ангид байж, ажлын байрны дарамтгүй, аюул эрсдэлгүй ажиллах зарчмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон, хууль тогтоомжийг чанд сахин биелүүлж ажилладаг. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах, ажлын байрны орчин нөхцлийг сайжруулах, ажилтнуудын хөдөлмөрийг хөнгөвчлөх ажилд багагүй хөрөнгө зарцуулж байна.

“Эрдэнэт хивс” ХХК нь хамт олон, хамтрагч байгууллага, хэрэглэгч, үйлчлүүлэгч бүрийнхээ үзэл бодол, хүсэл сонирхол, санал сэтгэгдэл, сонголтыг ямагт хүндэтгэж “Хэрэглэгчдийн эрэлт шаардлагад нийцсэн, олон улсын чанарын стандартыг хангасан, ноосон экологийн цэвэр бүтээгдэхүүнийг яг цагт нь хүргэх” чанарын бодлогыг баримталж, Европ болон Азийн орнуудаас байгаль орчинд хоргүй, хүний биед сөрөг нөлөөгүй, ECO гэрчилгээтэй түүхий эд материалыг авч, үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагаанд ашигладаг бөгөөд хэрэглэгч нартаа байгальд ээлтэй,эрүүл, натурал бүтээгдэхүүнийг хүргэж, давуу талыг нь таниулан сурталчилсаар ирсэн нь байгаль орчин, нийгмийн сайн сайхны төлөө хийж хэрэгжүүлж буй чухал ач холбогдолтой ажил юм.

Бид Хөнгөн үйлдвэрлэлийн салбартаа тэргүүлэгч байж харилцагч иргэд болон байгууллагуудын хүрээнд шударга, харилцан ашигтай,нээлттэй хамтран ажиллах зарчмыг баримталж байна. Монгол улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд зохих хувь нэмэр оруулж, Улсын болон орон нутгийн төсөвт татвар шимтгэлээ тогтмол төлж ирсэн бөгөөд Монгол Улсын татварын албаны дээд шагнал “Хөх дэвтэр”, Монгол Улсын “Найдвартай татвар төлөгч”, Монгол Улсын нийгмийн даатгалын “Шилдэг шимтгэл төлөгч” компаниар удаа дараа шалгарсан билээ.

Цаашид “Эрдэнэт хивс” ХХК нь Монгол улсын хөгжил дэвшил, нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, “Монгол ноосон хивс” брэндийг дэлхийд таниулж экспортоо нэмэгдүүлэн, эх орныхоо эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг зорьж ажиллах болно.