Мэндчилгээ

Эрхэм Хэрэглэгчид, Харилцагч нар болон Хамтран ажиллагсдадаа шинэ  өдрийн мэндийг хүргэе.

‘’Эрдэнэт хивс’’ ХХК нь өөрийн хөгжлийн түүхэнд мэргэжлийн өндөр ур чадвартай чадварлаг баг хамт олныг бүрдүүлж, техник технологийн тасралтгүй шинэчлэлтийг хийсний үр дүнд өвөрмөц, давтагдашгүй шинж чанартай Монгол хонины ноосыг дэлхийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт нэхэлтийн технологитой уялдуулан боловсруулж, хэрэглэгчдийн эрэлт шаардлагыг хангасан,олон улсын стандартад нийцсэн чанартай, шинэлэг өнгө загвар, хийцтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, дотоод болон гадаадын зах зээлийн худалдан авагчдадаа хүргэж, экологийн цэвэр бүтээгдэхүүн болох Монгол ноосон хивсийг дэлхийд таниулж,

Монгол хивсний түүхэн хөгжлийг үргэлжлүүлэн бүтээж байгаагаараа манай хамт олон бахархдаг юм.

‘’Эрдэнэт хивс‘’ маань айл гэр, албан газар, аж ахуйн нэгж бүрт тав тухтай орчныг бүрдүүлж, эерэг дулаан уур амьсгалыг бий болгож, Эрхэмсэг та бүхэнд эрүүл энх, инээд баясал, эрч хүч, аз хийморийг авчрах болтугай.

Ц.Урнаа

Гүйцэтгэх захирал

Ш.Энхбаяр
“Натурал Текстайл Групп”-ын Ерөнхий захирал
О.Мөнхцацрал
“Натурал Текстайл Групп”-ын Гүйцэтгэх захирал
Н.Ариунаа
“Эрдэнэт текс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Д.Сугар
“Эрдэнэт Кашмер” ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Р. Батсайхан
“Орхон Инженеринг Менежмент” ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Н. Ганнайрамдал
“Натурал Текстайл Групп” ХХК-ийн Маркетинг Худалдаа Эрхэлсэн Дэд Захирал
Д.Хэрлэнцог
“Эрдэнэт текс” ХХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал
Ц.Урнаа
"Эрдэнэт хивс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Г.Энхтуяа
“Эрдэнэт текс” ХХК-ийн Ээрэх үйлдвэрийн дарга
Д.Сайнбаяр
“Эрдэнэт текс” ХХК-ийн Ноос угаах үйлдвэрийн дарга
Ш.Сарантуяа
“Эрдэнэт текс” ХХК-ийн Угалз үйлдвэрийн дарга